Сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байна

Хэвлэх2016.04.28
Улс төрийн нам, эвслүүд  Улсын Их Хурлын болон  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны сонгуульд  оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн  хороодод  ирүүлж байна.


Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл ийнхүү хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа.


Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтдээ, сонгуульд оролцох тухай намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сонгуулийн зардлын дансны талаарх мэдээлэл, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, намын сонгуулийн төв штабын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл, төлөөллийн төв байгууллагаар батлагдсан, энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх талаарх журам, намыг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах гурван хүний эцэг/ эх/-ийн нэр, өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байна.


Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана 






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.