Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн сургалт болж өндөрлөлөө

Хэвлэх2016.05.03

Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.7 дахь заалтад заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах мэргэжлийн хүнийг сонгон сургалт явуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн гишүүдэд 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн багийн сургалтын үеэр Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох журмууд болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар танилцуулга хийж, санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага ажил хийлгэн багийн үйл ажиллагаа, хэрхэн ажиллах зэрэг асуудлын чиглэл өгч, харилцан ярилцлаа.

 

Сургалтад нийслэл, 9 дүүргийн мэдээллийн технологийн багийн нийт 45 орчим гишүүд хамрагдаж, багт ажиллах үнэмлэхээ гардан авлаа. 






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.