Мэдээллийн технологийн даамлын сургалтыг 21 аймагт зохион байгууллаа

Хэвлэх2016.05.23


Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу орон нутагт санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлыг сургаж үнэмлэх, гэрчилгээ олгох сургалтыг хөдөө орон нутагт 5 дугаар сарын 9-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулав.

 


Тус сургалтад 21 аймгийн нийт 2030 орчим мэдээллийн технологийн даамал хамрагдаж 2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд ажиллах үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа. 







Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.