Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна

Хэвлэх2016.05.29
Сонгуулийн Ерөнхий  Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан.

Уг Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна.

            Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авна. Ийнхүү хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм. 







Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.