498 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэх авав

Хэвлэх2016.06.07

Өнөөдөр Төрийн ордны их эзэн хаан Чингисийн нэрэмжит танхимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлаас мэдээлэв.




Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 12 нам, 3 эвслийн 429 , мөн  бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэж  зохих шийдвэр гаргасан тухай тэрээр танилцууллаа.


Нам, эвсэл тус бүрээр нь авч үзвэл, МАН-аас 76, АН-аас 76, “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл 44, Иргэний зориг- Ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, “ХААН сонголт” эвсэл 9, Бүгд Найрамдах нам 36, Монголын Социал-демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Иргэний хөдөлгөөний нам 27, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам 3, МАХН- 71, Эх орончдын нэгдсэн эвсэл 9, Монголын Консерватив нам 13, Ард түмнээ хайрлая  нам 13  нэр дэвшигчийг  Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд тус тус нэр дэвшүүлж бүртгүүлсэн байна.




Нам, эвслээс нэр дэвшигчдийн  27 хувь нь буюу 116 нь, бие даан нэр дэвшигчдийн 13 нь улмаар нийт нэр дэвшигчдийн 25.9 хувь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа талаар тэрээр мэдээллээ.


Дараа нь Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга  Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.




Мөн өдөр Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд  оролцохоор бүртгүүлсэн 12 нам, 3 эвсэл болон бие даан нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулав.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.