Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан боллоо

Хэвлэх2016.06.21
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхээр хүсэлтээ ирүүлсэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, “Техникийн болон мэргэжлийн багш нарын холбоо”, Сонгогчдын эрх, шударга ёс төрийн бус байгууллагад зөвшөөрөл олгов.  

 

Мөн Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдаа нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэвэрээр тогтоогдсон байх тул нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргалаа.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон учраас Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.