Нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргав

Хэвлэх2016.06.27
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байх тул нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон тул Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасны дагуу Доноровын Гантулгад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.