Мэдээллийн технологийн даамлууд, сонгуулийн хороодын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Хэвлэх2016.09.13



Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22,000 орчим ажилтнууд байгаа юм.




Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарч, санал авах байранд автоматжуулсан системын найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.