Мэдээлэл

ХэвлэхPDF Татаж авах2016.10.20

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан бөгөөд ирц хүрээгүйгээс 1764 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалт явагдана. Үүнээс Аймагт 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна.

Мөн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна. Нийслэлд дахин санал хураалт явагдахгүй.

1.    Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Нэмэлт санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ням гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтад зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцоно. Өмнө нь санал өгсөн иргэн дахин санал өгөхгүй болно.  

2.    Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар дахин санал хураалтыг  нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүдэд явуулна.

Дахин санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Бямба гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.

Дахин санал хураалтад тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэд саналаа өгнө.

Нэмэлт болон дахин санал хураалт явагдах хэсгүүдийг энд дарж харна уу.  

 

 

СОНГОГЧДОО НЭМЭЛТ БОЛОН ДАХИН САНАЛ

ХУРААХ АЖИЛЛАГААНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.