Гадаадад байгаа иргэд энэ Бямба,Ням гарагт саналаа өгнө

Хэвлэх2017.06.09

Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байрандэнэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаандсаналаа өгнө.


Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдлээ.


Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.







Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.