“Ирээдүйн сонгогч” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хэвлэх2018.11.21

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн сонгогч” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрт 2020 оны сонгуулиар анх удаа саналаа өгөхсурагчдыг хамруулж байгаа бөгөөд хөтөлбөр нь сонгуулийн үйл ажиллагаа,  сонгох эрхийн талаар ерөнхий ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэйгээр сонгуульд оролцохын ач холбогдлыг тайлбарлан таниулах, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонголт хийх чадвартай сонгогч болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго агуулсан юм.


Эхний ээлжийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9, 67 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулж, нийт 12 удаагийн сургалтаар 11 дүгээр ангийн 180 сурагчдыг хамрууллаа.


Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн 9, 67 дугаар сургуулийн удирдлагад талархал илэрхийлье.


Сургалтыг лекцын болон оролцооны аргад тулгуурлан явуулсан бөгөөд сургалтын явцад туршилтын санал хураалтын үйл ажиллагаа зохион байгуулсан нь сурагчдын сонирхлыг ихээр татаж байв. Сурагчид сонгуулийн үйл ажиллагааны талаар сонирхож байгаа зүйлээ тодруулан асууж, харилцан ярилцаж, анх удаагаа ийм төрлийн сургалтад хамрагдаж байгаагаа хэлж талархлаа илэрхийлж байв. 
















Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.