Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Хэвлэх2019.04.10



Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгуулийн ахлах зөвлөх ноён Стивэн Мартин, Монголыг хариуцсан ажилтан ноён Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав.

 

АИХЭА нь олон улсын сонгуулийн ажиглагчдаас бүрдсэн Сонгуулийн ажиглалтын хороог 57 гишүүн орон (Европ, Төв Ази, Хойд Америк)-нууддаа байгуулан тухайн орны сонгуулийн үйл ажиллагааг бүх талаас нь судлан, ажиглаж өөрсдийн санал, зөвлөмжөө боловсруулан танилцуулдаг олон улсын сонгуулийн мэргэжлийн байгууллага юм.

 

Тус Албаны төлөөлөгчид энэ удаа Гадаад харилцааны сайдын хүсэлтээр Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол улсын сонгуулийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сонгуулийн хуулийн төсөлд санал, зөвлөгөө өгөх, бусад орны сонгуулийн сайн туршлагаас хуваалцах, Монгол Улсад байгуулах Сонгуулийн олон улсын ажиглагчийн бүсийн сургалтын төвийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахдаа таатай байгаагаа мэдэгдлээ.

 

Уулзалтын үеэр, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсанаас гадна тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлийн талаар товч мэдээлэл өгч, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаад талархалаа илэрхийлэв. 






Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.