Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо хуралдлаа

Хэвлэх2019.09.07

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны удирдах дээд байгууллага болох Ерөнхий Ассаблейн 4 дэх удаагийн чуулган 2019 оны 9-р сарын 2-4-ний өдрүүдэдБүгд Найрамдах Энэтхэг Улсын Бангалур хотноо болж өнгөрлөө. Чуулганд 50 улсын сонгуулийн байгууллагын төлөөлөл, бусад олон улсын байгууллагын сонгуулийн мэргэжилтнүүд нийт 120 оролцогч оролцож Холбооны тайлан, Холбооны дүрмийн өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.

 


Энэ удаагийн чуулганаар шинэ удирдлагын сонгуулийг явуулж, 2017-2019 онд Холбоог  даргалж байсан Румын Улсын Сонгуулийн байнгын хороо Энэтхэгийн сонгуулийн хороонд ажлаа шилжүүлэн өгсөн ба дэд даргаар Өмнөд Африкийн Сонгуулийн байгууллага ажиллахаар сонгогджээ.


Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар гадаад харилцааны салбарт олон жил ажилласан туршлагатай БНСУ-аас Нидерланд улсад суух Элчин сайд асан, ноён Чонхюн Чой (Jonghyun Choe) ажиллана.


ДСБХ-ны 2017-2019 оны Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд өмнө нь Зөвлөлд ажиллаж байгаагүй зэрэг шалгуурыг хангасан, тив бүрийн төлөөлөл болсон нийт 21 гишүүн улсын сонгуулийн байгууллага ажиллахаар сонгогдсон бөгөөд үүнд шинээр элссэн Ардчилсан Бүгд Найрамдах Конго, Малави, Доминикан, Босниа Герцеговин зэрэг улсын сонгуулийн байгууллагууд  багтаж байна.


Дүрмийн дагуу 2022 онд явагдах Чуулганы үйл ажиллагааг Холбооны дэд даргаар сонгогдсон Өмнөд Африкийн Сонгуулийн байгууллага зохион байгуулах юм. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.