Сонгуулийг автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг тойргийн хороонд түр эзэмшүүлэх гэрээ

ХэвлэхDOC Татаж авах

БАТЛАВ.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх

Мэдээллийн технологийн төвийн

захирал

                                              Ж.Эрдэнэбат

 

СОНГУУЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЛИЙГ

ТОЙРГИЙН ХОРООНД ТҮР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ

 

2012 оны .... дугаар                                                                                                  Улаанбаатар 

сарын ....-ны өдөр                                       Дугаар ...                                                            хот

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү гэрээг нэг талаас сонгуулийг автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл /цаашид “иж бүрдэл” гэх/-ийг өмчлөгч Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “өмчлөгч” гэх/-ийг төлөөлж тус Төвийн нягтлан бодогч Ш.Нэмэхжаргал, нөгөө талаас иж бүрдлийг Улсын Их Хурлын сонгуулийн хугацаанд түр эзэмшигч /цаашид “түр эзэмшигч” гэх/-ийг төлөөлж, ...... дугаар тойргийн хорооны дарга .......................................... –ны .................................. нар байгуулав.  

 

1.2. Өмчлөгч, түр эзэмшигч нар Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн заалт болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана.

 

1.3. Гэрээний хугацаа нь 2012 оны ... дугаар сарын ...-ны өдөр өмчлөгчөөс түр эзэмшигчид хүлээлгэн өгснөөр эхэлж, сонгуулийн санал хураалтын дараа тухайн үед өмчлөгчийн гаргасан хуваарийн дагуу түр эзэмшигчээс өмчлөгчид бүрэн хүлээлгэн өгснөөр дуусгавар болно.

 

 

Хоёр. Өмчлөгчийн эрх, үүрэг

 

            2.1. Өмчлөгч нь иж бүрдлийг хүлээлгэн өгөхөөс өмнө түүний бүрдэлд байх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, иж бүрдэл бүрэн эсэхийг болон ажиллагааг нь шалган баталгаажуулсан байна.

 

            2.2. Өмчлөгч нь түр эзэмшигчид шаардлагатай тооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг жагсаалтын дагуу баримт үйлдэн хүлээлгэн өгнө.

 

            2.3. Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа дууссаны дараа түр эзэмшигчээс иж бүрдлээр нь шалган, баримт үйлдэн хүлээн авна.

 

            2.4. Түр эзэмшүүлсэн иж бүрдлээс дутаасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд өмчлөгч нь буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. Уг арга хэмжээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

 

Гурав. Түр эзэмшигчийн  эрх, үүрэг

 

            3.1. Түр эзэмшигч нь иж бүрдлийг өмчлөгчөөс хүлээн авахдаа иж бүрдлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, жагсаалтын дагуу баримтаар хүлээн авна.

 

            3.2. Иж бүрдлийг өмчлөгчөөс хүлээн авсны дараа аюулгүй байдлыг хангасан байранд, хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөн хадгална. 

 

3.3. Түр эзэмшигч нь иж бүрдлийг зөвхөн зориулалтын дагуу, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс өгсөн заавар, зааварчилгааны дагуу ашиглуулахаар хэсгийн хороодод жагсаалтын дагуу баримтаар хүлээлгэн өгнө.    

 

            3.4. Иж бүрдлийг сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааны дараа хэсгийн хороодоос хүлээлгэн өгөх үеийн жагсаалтаар, бүрэн бүтнээр нь хүлээн авч баримт үйлдэнэ.

 

3.5. Иж бүрдлийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон бусад шалтгаанаар гэмтээх, үрэгдүүлэх, тоо ширхэгийг нь дутаах зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд харъяалагдах тойргийн хорооны мэдээллийн технологийн баг, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд нэн даруй мэдэгдэнэ.

 

Дөрөв. Бусад зүйл.

 

            4.1. Түр эзэмшүүлэх гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 

            4.2. Гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү тохиролцож чадаагүй тохиолдолд хууль хяналтын байгууллагаар зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

 

Өмчлөгчийг төлөөлж:                                                         Түр эзэмшигчийг төлөөлж:

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх                       Улсын Их Хурлын сонгуулийн Мэдээллийн технологийн төвийн                                   ... дугаар тойргийн хорооны

нягтлан бодогч                                                                                дарга

 

           ..................../Ш.Нэмэхжаргал/                    ......................./                                              /

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.