Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө №73

ХэвлэхDOC Татаж авах


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2012 оны 5 дугаар                                                                                                       Улаанбаатар

сарын 28-ны  өдөр                                 Дугаар 73                                                       хот

 

 

Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах

нөөц төлөвлөгөө батлах тухай

 

          Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1. Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

          2. Энэхүү төлөвлөгөөг хэсгийн байранд ил тавьж нийтэд мэдээлэхийг хэсгийн хороодод даалгасугай.

                                                                                                                              

         

 

 

              ДАРГА                                                                      Н.ЛУВСАНЖАВ

 

                    НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                                                                                     Ч.СОДНОМЦЭРЭН

 

 

 

                                                                          Сонгуулийн Ерөнхий Хорооны    

                                                                              2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн

                                                                                      73 дугаар тогтоолын хавсралт     

 

МЭДЭЭЛЛИЙН АЖИЛЛАГААГ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛАХ

НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

            Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд санал авах, санал тоолох, мэдээлэл дамжуулахтай холбогдон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 4.1.4-т заасан мэдээлэл оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах зэрэг мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах дараахь арга хэмжээг авна.

 

Хийх ажил

Хариуцах ажилтан

1

Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гарсан гэмтэл, саатлын шалтгааныг оношлон тогтоож хэсгийн хороонд танилцуулах

Мэдээллийн технологийн даамал

2

Гэмтэл, саатлыг арилгах арга хэмжээг нэн даруй авах, шаардлагатай бол засвар, үйлчилгээний мэргэжлийн багт хандаж тусламжийг авах

Мэдээллийн технологийн даамал

3

Гэмтэл, саатал гарсан нөхцөлд мэдээллийн ажиллагааг гэмтэл, саатал, доголдлыг арилгах хүртэл тасралтгүй явуулахын тулд дараахь арга хэмжээг авах:

 

3.1.        Цахилгаан хангамж түр тасарсан тохиолдолд санал тоолох төхөөрөмжийн доорхи саналын хайрцгийн нөөц савны лацыг авч саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэх.

3.2.        Гарын хурууны хээгээр сонгогчийг таньж баталгаажуулах төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн цаасаар үйлдсэн жагсаалттай тулган нягталж саналын хуудас өгөх.

3.3.        “Бүртгэлийн хуудас” хэвлэх төхөөрөмж доголдсон тохиолдолд гарын хурууны хээгээр танигдсан сонгогчид гараар бичсэн “Бүртгэлийн хуудас” олгох.

3.4.        Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд саналын хайрцгийн нөөц савны лацыг авч саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэх, санал хураалт дууссаны дараа саналын хайрцгийн нөөц саванд хийсэн саналын хуудсуудыг санал тоолох машинд хийж тоолуулах.

3.5.        Сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй программ хангамж доголдсон нөхцөлд мэдээллийн ажиллагааг бүхэлд нь гар ажиллагаанд энэхүү нөөц төлөвлөгөөний дагуу шилжүүлэх.

3.6.        Сонгуулийн автоматжуулсан системд доголдол гарсан нөхцөлд доголдлыг арилгахад шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл, тээвэр, холбооны болон бусад туслалцааг шуурхай үзүүлэх.

3.7.        Санал авах байр байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн аюулд өртсөн тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, мэдээллийн сүлжээ, холбоо харилцааг сэргээх, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн аюулгүй байдлыг хангаж, гадны болзошгүй халдлага, гэмт үйлдлээс хамгаалах.

3.8.        Хэсгийн хороодод ашиглаж буй автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид учирсан гэмтэл, саатлыг арилгах талаар мэргэжил, арга зүйн болон бусад туслалцааг шуурхай үзүүлэх.

 

 

 

 

 

Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, хариуцсан гишүүд

 

 

Хэсгийн хорооны хариуцсан гишүүд

 

 

 

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан

 

 

 

Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, хариуцсан гишүүн

 

 

 

 

Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, хариуцсан гишүүд

 

 

Зохих шатны Засаг дарга

 

 

 

 

Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, зохих шатны Засаг дарга, цагдаа, тагнуулын байгууллага

 

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв,

холбогдох сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн баг, гэрээт компаниуд

4

Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй болсон тохиолдолд “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам”-ын дагуу гар ажиллагаанд шилжинэ:

 

4.1.        Журмын 2.1-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг бодитой үнэлж, дүгнэлт гаргах;

 

4.2.        Хэсгийн хороо дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргах;

4.3.        Санал авах хайрцаг, лац, саналын хуудсыг гараар тоолоход зориулсан хүснэгт зэрэг шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэх;

4.4.        Гар ажиллагаанд шилжсэн тохиолдолд ажиглагчид ажиглах нөхцөл, бололцоог бүрдүүлэх;

4.5.        Гар ажиллагаанд шилжсэн тухай мэдээллийг сонгогчдод хүргэх, тайлбарлах;

4.6.        Дээд шатны сонгуулийн хороонд мэдэгдэх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн технологийн даамал /шаардлагатай бол холбогдох сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн баг/

 

 

Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулна

 

/Энэ төлөвлөгөөнд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны  4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./

 

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.