Санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн мэдээлэл батлах №67

ХэвлэхDOC Татаж авах

 


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2012 оны 5 дугаар                                                                                                   Улаанбаатар

сарын 22-ны  өдөр                              Дугаар 67                                                     хот

 

 

Санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн

тайлангийн мэдээлэл батлах тухай

 

 

            Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

            1. Санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн мэдээллийг хавсралтаар баталсугай.

           

 

ДАРГА                                                                      Н.ЛУВСАНЖАВ

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                Ч.СОДНОМЦЭРЭН

 

 

                                                                                     Сонгуулийн ерөнхий хорооны     

                                                                       2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн

                                                             67 дугаар тогтоолын хавсралт       

 

 

 

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН

ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ

 

 

Санал тоолсон дүнгийн тайлангийн хуудсанд дараахи мэдээлэл байх шаардлагатай:

1. Санал хураалт эхэлсэн он, сар, өдөр, гараг, цаг, минут, секунд.

2. Санал тоолох машины дугаар

3. Хэсгийн дугаар

4. Тойргийн дугаар

5. Машинд уншигдсан нийт саналын хуудасны тоо

6. Санал өгсөн нийт сонгогчийн тоо

7. Саналын хуудасны дугаар

8. Нийт уншигдсан саналын хуудасны тоо

9. Санал тэмдэглээгүй саналын хуудасны тоо

10. Машинд уншигдсан нийт саналын хуудасны нийлбэр дүн

11. Нийт уншигдсан саналын хуудасны тоо

12. Нийт санал өгсөн сонгогчийн тоо

13. Тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн хүчинтэй саналын тоо /нэр дэвшигч бүрээр/

14. Тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн нийт саналын тоо

15. Тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн хүчингүй саналын тоо

16. Нам, эвслийн төлөө өгсөн хүчинтэй саналын тоо /нам, эвсэл тус бүрээр/

17. Нам, эвслийн төлөө өгсөн нийт саналын тоо

18. Нам, эвсэлд өгсөн хүчингүй саналын тоо

19. Хэсгийн хорооны даргын гарын үсэг

20. Машины загвар

21. Машины серийн дугаар

22. Программын хувилбар

23. Санал хураалтын дүнг баталгаажуулсан 3 хүний гарын үсэг байна. Үүнд:

                        - хэсгийн хорооны дарга

                        - хэсгийн хорооны нарийн бичгийн дарга

                        - МТ даамал

24. Санал хураалт дууссан /хаасан/ он, сар, өдөр, гараг, цаг, минут, секунд.

 

 

---оОо---

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.