Энд дарна уу


МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХэвлэхDOC Татаж авах



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 09 дүгээр                                                                              Улаанбаатар

сарын 14-ний өдөр                                                                                         хот

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.5 дахь хэсэг нэмсүгэй:

 

 “4.5.Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно.”

 

2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

10 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо

 

10.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

           

            10.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох n гэсэн  тоонд үндэслэн n<17 бол N=17, n>41 бол N=41, бусад тохиолдолд N=n гэж тогтооно:

 

            n=a+b+)+d, Үүнд:
            a нь аймгийн төвийн сумын багийн тоо;

            b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо;

            c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү;

            d нь  a+b+)сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

 

10.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно: 

 

         10.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

         10.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол21;

         10.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

           10.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.

 

10.4.Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно: 

           

                        10.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;

                        10.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;

                        10.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;

                        10.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.”

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг  2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН                                              

ИХ ХУРЛЫН ДАРГА                         З.ЭНХБОЛД


Энд дарна уу
  • СЕХ-ны 2016.04.26-ны 30-р тогтоол "Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам батлах тухай"
  • 2016.04.26-ны 29/17-р тогтоол "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.23-ны 17-р тогтоол "Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах"
  • СЕХ-ны 2016.03.23-ны 16-р тогтоол "Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах"
  • СЕХ-ны 2016.03.23-ны 15-р тогтоол "Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.23-ны 14-р тогтоол "Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.23-ны 13-р тогтоол "Маягт батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 11-р тогтоол "Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 10-р тогтоол Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • СЕХ-ны 2016.03.02-ны 09-р тогтоол "Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 08-р тогтоол "Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 07-р тогтоол "Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 06-р тогтоол "Маягт батлах тухай"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 05-р тогтоол "Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох тухай журам"
  • СЕХ-ны 2016.03.02-ны 04-р тогтоол "Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах,түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам"
  • Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журам
  • Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хэвлэх, хадгалах,лавлагаа олгох журам
  • Хяналтын хэсгийн ажиллах журам
  • Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журам
  • Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах журам
  • Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах журам
  • Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө
  • Сонгуулийн тухай хууль
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл
  • Сонгуулийн сурталчилгаа
  • УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас
  • Сонгогчдын санал авах үйл ажиллагаа
  • Хууль тогтоомж зөрчигдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем


  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.