Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журам №24

ХэвлэхDOC Татаж авах


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2012 оны 3 дугаар                                                                                                       Улаанбаатар

сарын 29-ний  өдөр                                 Дугаар 24                                                    хот

 

 

 

Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон

эд хөрөнгийн тоо бүртгэлийн журам батлах тухай

 

          Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

          1. “Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журам”-ыг хавсралтаар баталсугай.

          2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал /Ж.Эрдэнэбат/-д даалгасугай.

                                                                                                                              

 

ДАРГА                                                                                             Н.ЛУВСАНЖАВ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                Ч.СОДНОМЦЭРЭН

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны   

2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн

  24 дүгээр тогтоолын хавсралт     

 

 

                      АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЭЛД ОРСОН

 ЭД ХӨРӨНГИЙН ТОО БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хөтөлнө.

Хоёр. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл

 

2.1. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд дараах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө хамаарна:

2.1.1.   санал тоолох төхөөрөмж;

2.1.2.   өндөр хурдны сканнер;

2.1.3.   санах ойн төхөөрөмж /CF карт/;

2.1.4.   саналын хайрцаг;

2.1.5.   санал тоолох төхөөрөмжийн батарей;

2.1.6.   санал тоолох төхөөрөмжийн түлхүүр;

2.1.7.   санал тоолох төхөөрөмжийн адаптар /залгуур/;

2.1.8.   санал тоолох төхөөрөмжийн модем;

2.1.9.     санал тоолох төхөөрөмжийн хуванцар зөөврийн цүнх;

2.1.10.  сервер компьютер;

2.1.11.  Election Event Designer (EED) Client Application програм хангамж;

2.1.12.  Results Tally and Reporting (RTR) Client Application програм хангамж;

 

Гурав. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг бүртгэх

 

            3.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг бүртгэхдээ зориулалтын програм ашиглана.

            3.2. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бүртгэлийн мэдээллийн сан доорх мэдээллийг агуулсан байна:

3.2.1.   техник хэрэгслийн нэр, дугаар;

3.2.2.   агуулахад ирсэн огноо;

3.2.3.   техникийн хүлээн авах шалгалтанд орсон огноо, актын дугаар;

3.2.4.   ашиглалтад хүлээн авах шалгалтанд орсон огноо;

3.2.5.   гэрчилгээний дугаар, огноо;

3.2.6.   агуулахаас гарсан огноо;

3.2.7.   техник хэрэгслийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл;

3.2.8.   ашигласан холбогдох сонгуулийн хороодын  нэр, дугаар;

3.2.9.   бүрэн бүтэн байдлын талаарх мэдээлэл.

 

          3.3. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажлыг Мэдээллийн технологийн төвийн захирлынбаталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

          3.4. Автоматжуулах хэрэгслийн бүртгэлийн талаарх мэдээллийн санд дор дурдсан мэдээллийг оруулна:

3.4.1.   туршилт хийх бүрд оролцсон ажилтан, огноо, тайлбар;

3.4.2.   сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу гэрчилгээ олгосон огноо, гэрчилгээний дугаар, ажлын хэсгийн мэдээлэл; 

3.4.3.   автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг агуулахаас хүлээж авсан холбогдох сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн тухай мэдээлэл, хүлээлгэж өгсөн ажилтны мэдээлэл, огноо, техник хэрэгслийг ашиглах хэсгийн хорооны нэр, дугаар;

3.4.4.   автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг агуулахад хүлээж авсан ажилтны мэдээлэл, хүлээлгэж өгсөн холбогдох сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн тухай мэдээлэл, огноо, техник хэрэгслийг ашигласан хэсгийн хорооны нэр, дугаар, энэ журмын 3.4.5-д заасан бүрэн бүтэн байдлын тэмдэглэл;

3.4.5.   техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлын тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:

3.4.5.1.  гадаад техник хангамжийн бүрэн бүтэн байдал, элэгдэл, эвдрэл, гэмтлийн талаарх мэдээлэл;

3.4.5.2.  дотоод техник хангамжийн бүрэн бүтэн байдал, элэгдэл, эвдрэл, гэмтлийн талаарх мэдээлэл;

3.4.5.3.  програм хангамжийн бүрэн бүтэн байдал, ажиллагааны талаарх мэдээлэл;

3.4.5.4.  техник хэрэгслийн иж бүрдэл.

 

Дөрөв. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг тоолох

 

          4.1. Агуулахад байгаа автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос томилсон тооллогын комисс тоолно.

 

          4.2. Агуулахад байгаа автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг жилд 1 удаа тоолно.

 

          4.3. Тооллогын үр дүнг мэдээллийн санд оруулна.

 

          4.4. Мэдээллийн технологийн төвийн няравт тооллогын үр дүнгийн мэдээллийг өгнө.

 

          4.5. Мэдээллийн технологийн төвийн нягтлан бодогч техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн үнийн дүн, тоо ширхэг, элэгдэл хорогдлын тооцоог хийж тайлан мэдээ гаргана.

 

          4.6. Энэ журмын 4.5 болон 5.1.1-т заасан тайлан мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд жил бүр хэлэлцүүлнэ.

 

 

Тав. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд

         хийсэн засвар үйлчилгээг бүртгэх

 

          5.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хийсэн үйлчилгээний талаарх дараах мэдээллийг мэдээллийн санд оруулна;

5.1.1.  сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хийсэн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;

5.1.2.  санал тоолох төхөөрөмжийн батарей бүрийг сэргээн цэнэглэсэн тухай мэдээлэл;

 

Зургаа. Хориглох зүйл

 

          6.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын зөвшөөрөлгүй агуулахаас гаргах, ашиглах.

          6.2. Холбогдох сонгуулийн хорооноос томилогдсон мэдээллийн технологийн баг, даамлаас бусад этгээдэд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг олгох, тэднээс хүлээж авах.

          6.3. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг сонгуулиас бусад үйл ажиллагаанд  ашиглах.

/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

---оОо---

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.