СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Хэвлэх

Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө.

 

Сонгогч таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно.

 

Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 23ы өдрөөс өмнө шалгасан байвал зохино.

 

Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. /2018.9.23/

 

Сонгогч та шилжих шаардлагатай бол 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

 

Сонгогч  та шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

 

Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, санал өгөх хүсэлтээ 2018 оны 10 дугаар сарын 02ы өдрөөс өмнө санал авах байранд хүргүүлээрэй.

 

Түүнчлэн дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлт, байгууллагын тодорхойлолтын хамт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө санал авах байранд хүргүүлэх юм. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.