Маягт, загвар батлах тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэгдэх “Нэр дэвшигчийн зөвшөөрөл”-ийн загварыг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн .... дугаар тойргийн ... дугаар хэсгийн хорооны хуралдааны тэмдэглэл”-ийн загварыг 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн .... дугаар тойргийн .... дугаар хэсгийн хорооны тогтоол”-ын загварыг 3 дугаар хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн .... дугаар тойргийн хорооны тогтоол”-ын загварыг 4 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ...... дугаар тойргийн нэгдсэн дүн”-гийн маягтыг 5 дугаар хавсралтаар, “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиар нам, эвслийн авсан саналын нэгдсэн дүн”-гийн маягтыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

          3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Маягт, загвар батлах тухай” 18 дугаар тогтоолын 3, 4, 5, 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.