Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
|
 |
- Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхдээ аль ч талаар нь хийж болох ба төхөөрөмжийн дэлгэцэнд "Саналын хуудас уншихад бэлэн" гэсэн мэдээлэл гарсны дараа саналын хуудсаа автоматаар татаж авна. |
Та Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтийн, Дархан-Уул, Орхон аймаг, Хан-Уул - Багануур - Багахангай, Сүхбаатар, Чингэлтэй, Бянгол дүүргийн 2 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. |
 |
Харин тойрогт ногдсон мандатын тооноос илүү тэмдэглэл, хийвэл, мөн нэгээс илүү нам эвслийн төлөө тэмдэглэл хийж санал өгвөл Таны санал хүчингүйд тооцогдоно
СОНГОГЧИД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОНО
-
Зааварт зааснаас өөр тэмдэглэгээ хийх;
-
Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглан санал өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
-
Санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах;
-
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх;
-
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах;
-
Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;
-
Саналын хуудсаа нугалах, гэмтээх, норгох;
|