СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

 

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 115.8 дахь хэсэг нэмсүгэй:

“115.8.Энэ хуульд заасан маргааны тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй.”

2 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4.2 дахь заалтын “Улсын дээд шүүхэд” гэснийг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн “Улсын дээд шүүх анхан болон давж заалдах журмаар” гэснийг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар” гэж, 115.6 дахь хэсгийн “Улсын дээд шүүх” гэснийг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэж, 115.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн” гэснийг “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД