СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

 

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “байгалийн болон бусад гамшигт өртсөн” гэснийг “гамшиг болон аюулд өртсөн” гэж, “байгалийн гамшгийн” гэснийг “гамшгийн” гэж, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон,” гэснийг “гамшиг болон аюул тохиолдсон,” гэж, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэснийг “гамшиг болон аюул тохиолдсон” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД