Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Сонгуулийн Ерөнхий Хороонд 2013 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар нийт 39 өргөдөл, гомдол ирснээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өргөдөл гомдол 11, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой 9, бусад асуудлаар нийт 17 өргөдөл гомдол, бусад байгууллагуудаас шилжиж 2 өргөдөл гомдол ирсэн байна. Эдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг цаг хугацаанд нь өгч шийдвэрлэсэн болно