Мозамбикийн бүх нийтийн сонгууль

Мозамбикийн бүх нийтийн сонгууль энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдаж иргэд сонгогчид төв болон бүс нутгийн Парламентийн гишүүд, улсынхаа Ерөнхийлөгчийг сонгов. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Арманду Гебузе 2 удаа дараалан сонгогдсон байсан бөгөөд Үндсэн хуульд зааснаар 3 дахь удаагаа нэр дэвшин сонгогдох боломжгүй юм.


Мокамбикийн 25 сая хүн амын 80 хувь нь газар тариалан эрхэлж амьдралаа залгуулдаг бөгөөд Дэлхийн банкнаас зарладаг бизнесийн орчинг хөнгөвчлөх байдлаараа 189 орноос 139 дүгээр байрт орсон байна.


Сонгуулийн тухай:


Энэ удаагийн сонгууль нь 1975 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаас хойш явагдсан иргэний дайныг төгсгөл болгох энхийн хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурснаас хойш явагдаж буй 5 дахь удаагийн сонгууль, 2014 оны 8 дугаар сард Мокамбикийн үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн, Мокамбикийг чөлөөлөх фронтын хоорондын сөргөлдөөнийг эцэслэн зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш явагдаж буй анхны сонгууль юм.


Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөв.

Нэр дэвшигчийн нэр Намын нэр
Филипе Ниуссе
Мозамбикийг чөлөөлөх фронт (FRELIMO)
Афонсу Длакама
Мокамбикийн үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн (RENAMO)
Давиз Симанго
Мокамбикийн ардчилсан хөдөлгөөн





FRELIMO намын дэмжигчид сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгааны үеэр.

2014.10.12







10 дугаар сарын 15-ны өдөр Мозамбикд сонгуулийн 143 тойргийн 17 мянган сонгуулийн санал авах байрууд ажиллав. Тус улсын 25,8 сая хүн амаас сонгуульд оролцохоор 10,9 сая сонгогч бүртгүүлж, түүнчлэн гадаад оронд амьдарч байгаа иргэдээс 90 мянган сонгогч бүртгүүлсэн тухай Үндэсний сонгуулийн комисс мэдээлжээ.


Сонгуулийн үйл ажиллагааг Европын холбоо, Картерийн төв, Өмнөд Африкийн хөгжлийн бүлэг болон Африкийн холбооны төлөөлөгчид ажиглалаа.


Сонгуулийн үр дүн:


Ерөнхийлөгчийн сонгууль

Нэр дэвшигчийн нэр Намын нэр Саналын тоо Хувь
1 Филипе Ниуссе Мозамбикийг чөлөөлөх фронт (FRELIMO) 2,744,066 57.14
2 Афонсу Длакама Мокамбикийн үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн (RENAMO) 1,747,093 36.38
3 Давиз Симанго Мокамбикийн ардчилсан хөдөлгөөн 311,358 6.48
Хүчингүй болон санал тэмдэглээгүй саналын хуудас
Нийт
100
Сонгогчдын ирц 10,964,785
Эх сурвалж: Mozambique News Agency




Ассамблей

Намын нэр Саналын тоо Хувь Суудлын тоо +/–
Мозамбикийг чөлөөлөх фронт (FRELIMO) 2,473,938
142 –49
Мокамбикийн үндэсний эсэргүүцэх хөдөлгөөн (RENAMO) 1,467,289
89 +38
Мокамбикийн ардчилсан хөдөлгөөн 394,458
19 +11
Бусад нам

0 0
Хүчингүй болон санал тэмдэглээгүй саналын хуудас
Нийт

250
Сонгогчдын ирц 10,964,785
Эх сурвалж: Mozambique News Agency