МИДАС (Монголын Мэдээллийн Хөгжлийн Холбоо) ТББайгууллагаас сонгуулийн автоматжуулсан системд мониторинг хийлээ

Иргэний нийгмийн байгууллагын чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн Технологийн Төвтэй хамтран ажилладаг "Шударга сонгуулийн төлөө" иргэний нийгмийн сүлжээний гишүүн  "МИДАС" (Монголын Мэдээллийн Хөгжлийн Холбоо) ТББайгууллагасонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд мониторинг хийж сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн тодорхой санал, дүгнэлтүүдийг тус Хороонд ирүүллээ.
 

Тус Хорооны удирдлагаас сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах тухай санал бэлтгэхдээ энэхүү мониторингийн үр дүнд гарсан санал, дүгнэлтүүдийг анхаарч ажиллахыг Мэдээллийн Технологийн Төвийн захирал Ж. Эрдэнэбатад үүрэг болголоо.