Румын улсын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль

Румын Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуулийн санал хураалт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан бөгөөд сонгуулийн дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул 11 дүгээр сарын 16-ны өдөр хоёр дахь шатны сонгуулийн санал хураалт болж хамгийн олон санал авсан Виктор Понта, Клаус Йоханнис нар өрсөлдлөө.

 

Сонгуулийн үр дүн:

 

Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн урьдчилсан дүнгээр Сибиу хотын дарга Клаус Йоханнис өрсөлдөгчөөсөө илт давуу санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлээ. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа хэдий ч  Виктор Понта Йоханнис руу утсаар ярьж Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.


Сонгогчдын ирц 62,04 хувьтай байсан нь анхан шатны сонгуулийн санал хураалтын ирцээс 10 гаруй хувиар өндөр байгаа юм.


Саналын хуудасны 40 орчим хувийг тоолсон дүнгээр Клаус Йоханнис 55,79 хувийн санал, Виктор Понта 44,2 хувийн санал авчээ.

Эх сурвалж: http://itar-tass.com