Улсын Дээд Шүүхэд хуулийн тайлбар гаргуулах асуудлаар хандлаа

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсанМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн нийт 40 гаруй зүйл, заалтыг тайлбарлуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 тоот албан бичгээр Улсын Дээд Шүүхэд хүргүүлээд байна.