Нам, эвслүүдэд батламж гардуулав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвсэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасны дагуу өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр 9 нам, 2 эвсэлд батламж гардуулан өгсөн.

Харин 5 дугаар сарын 01-ний өдөр “Зөв хүн электорат” эвсэл, Монголын ногоон нам, Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам, Монгол ардын нам, Ард түмний олонхийн засаглал нам, Гэр хороолол хөшжлийн нам болон “Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам,  
Монгол үндэсний ардчилсан намын Шинэ эвсэл”-д батламж гардууллаа.

Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардуулах ажиллагааг зохион байгуулахдаа мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийн дагуу уг ажиллагаанд оролцогсдоос асуумж бөглүүлэн авч, биеийн халууныг хэмжин, амны хаалттай, бээлийтэй байх шаардлагыг тавьж хэрэгжүүлсэн юм.