Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн хуулиудаар сургалт явуулав

УЛСЫН ИХ ХУРАЛ,ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН

ХУУЛИУДААР СУРГАЛТ ЯВУУЛАВ
    

     
      Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 30-нд 21 аймаг болон 329 сумын Засаг дарга нарт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжоор сургалт зохион байгууллаа.
      Уг сургалтанд сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар оролцож УИХ-ын сонгуулийн болон Орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомжийн талаар болон тэдгээр сонгуулийн бэлтгэл ажил УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлогийн талаар тэдний сонирхосон асуултад хариулт өгч ярилцлаа.
      Мөн энэ удаагийн сонгуулийн санал хураалтад ашиглах АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн санал авах, тоолох, дүн гаргах New Image Cast машины ажиллагаатай тэдгээр Засаг дарга нар танилцаж, саналын хуудаст санал тэмдэглэж, санал өгөх туршилтын ажиллагааг зохион байгуулав.
      


СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО