СОНГУУЛИЙН ХОРООНД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг сонгуулийн хороодод томилон ажиллуулна гэж заасан.
Сонгуулийн ерөнхий хороо нь “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэл, сургалтыг цахимаар зохион байгуулах гэж байна.
 
Сургалтын бүртгэл, бие дааж судлах хичээлүүд болон шалгалтын тестийг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn хуудаст СУРГАЛТ гэсэн хаягтайгаар байршуулна.
Сургалтын үйл ажиллагааг дараах хуваарийн дагуу зохион байгуулна:
  1. Сургалтын бүртгэл 2020.8.21-25
  2. Хичээл судлах 2020.8.24-27
  3. Тестийн шалгалт 2020.8.27- 29
Цахим бүртгэлд бүртгүүлэхэд АНХААРАХ зүйл:
  1. Төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагч гэдгийг нотлох шийдвэрийн хуулбараа зурган хэлбэрээр оруулна. (хавсралттай тушаал бол нэг зураг болгох)
  2. Таны бүртгүүлж буй и-мэйл хаягт хичээл татаж авах, тест өгөхөд ашиглагдах НЭВТРЭХ КОД нэг удаа автоматаар илгээгдэнэ.
  3. Нэвтрэх код системээс илгээгддэг тул дахин илгээх, засварлах боломжгүй.
  4. Бүртгэлийн мэдээллийг дахин засварлах цаг хугацааны боломж байхгүй учраас Та өөрийн оруулж буй мэдээлэл болон байнга ашигладаг и-мэйл хаягаа зөв бичсэн эсэхээ сайтар нягтална уу.
  5. Хэрэв та шинэ и-мэйл хаяг нээн бүртгүүлж байгаа бол уг хаягаараа өөр и-мэйл хаягаас мэйл хүлээн авч, буцааж и-мэйл илгээх зэргээр хаягаа ашиглаж болж байгаа эсэхийг шалгаарай.
И-МЭЙЛ ХАЯГАА БУРУУ БҮРТГҮҮЛСНИЙ УЛМААС НЭВТРЭХ КОД БҮХИЙ И-МЭЙЛ ХҮЛЭЭН АВААГҮЙ БОЛ СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ.
Холбоо барих утасны дугаар: 263602, 264315