СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед баримтлах эрх зүйн баримт бичиг болох “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам” батлах, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн орон нутгийн Хурлын сонгуулийн саналын хуудасны загвар, тоо батлах, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталж, сонгуулийн хэсэг шинээр байгуулах зөвшөөрөл олгох болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.