Сонгуулийн ерөнхий хорооны 2011 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас аудит хийв

Сонгуулийн ерөнхий хорооны 2011 оны санхүүгийн тайланд

Үндэсний аудитын газраас аудит хийв

 

 

Сонгуулийн ерөнхий хорооны 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээний болон цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайланг Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, аргачлалын дагуу материалаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлэгдсэн байна гэж үзэж Үндэсний аудитын газраас “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргасан байна. Энд дарж үзнэ үү.

Байгууллагын санхүү аж ахуйн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу эрхлэн гүйцэтгэж 2010 оны санхүүгийн тайлангаа хугацаанд нь үнэн зөв гарган амжилттай сайн ажилласан гэж Үндэсний аудитын газраас дүгнэн тус Хороонд “ТАЛАРХАЛ” илэрхийлж байсан болно.