СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ТӨЛБӨРГҮЙ НЭВТРҮҮЛГИЙН 6 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

Монголын Үндэсний Олон Нийтийн радио, телевизээр энэ сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион байгуулахтай холбогдуулан тухайн өдрийн сонгуулийн сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 41 дүгээр тогтоолоор сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагт оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулж байна.