“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийг 2 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгааг хөгжүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилготой улирал тутмын сэтгүүлийн 2023 оны эхний дугаар хэвлэгдлээ.

Энэ удаагийн дугаарт Үндсэн хуулийг эхийг баригч Бяраагийн Чимид агсны “Сонгуулийн эрх зүй, түүний эх сурвалж”, “Сонгогчдын нэрийн жагсаалтын хяналт, ил тод байдал” сэдэвт төр, иргэний нийгмийн байгууллагуудын хэлэлцүүлэг, сонгуулийн түүх цуврал нийтлэл, “Сонгогчид үнэн, зөв мэдээлэлтэй байж, саналаа өгч, оролцох нь чухал” ярилцлага, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” судалгаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцад хийсэн хүний эрхийн дүн шинжилгээ, сонгуулийн нээлттэй өгөгдөл, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш нарын амжилтын түүх, 2023 онд дэлхийн улс орнуудад явагдах сонгуулийн тов, хуанлийг нийтлэв.

Сэтгүүлийг дараах холбоосоос хүлээн авч, уншина уу.