Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлалаа


Улсын Их Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

                 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоогоод байна.

                 Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар тогтоожээ.