Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид хүлээн авч уулзав.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийнЕрөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгесен, тус Хүрээлэнгийн Ази Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нарыг Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага хүлээн авч уулзав.

 

АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хелгесон, Ази Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нар эмэгтэйчүүд сонгуульд оролцох, сонгуульд ажиллах хувь хэмжээ эрэгтэйчүүдтэй харьцуулахад ямар байдаг талаар, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа,  УИХ-д суудалтай улс төрийн намуудаас хэрхэн нэр дэвшүүлдэг,  сонгуулийн автоматжуулсан систем, сонгуулийн сурталчилгаа, хяналтын тооллого, санал худалдан авах зорилготойгоор бэлэн мөнгө тараах, урлаг, худалдаа, үйлчилгээний арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг, хэн гэм бурууг нь тогтоож, хариуцлага тооцдог, сонгогчдын ирц зэргийн талаар сонирхож дэлгэрэнгүй хариулт авлаа.

АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгесон уулзалтын төгсгөлд  “Монгол Улс сонгуульдаа автоматжуулсан систем ашиглах болсон нь ардчилалыг хөгжүүлэхэд том алхам болсон гэж бодож байна. Та бүхний цаашдын ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажилд амжилт хүсье” гэсэн юм.