Авлигатай Тэмцэх Газартай хамтран Сонгуулийн Ерөнхий Хороо сургалт зохион байгуулав

Тус хорооны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран тус Хорооны нийт албан хаагчдад “Авилга, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал”, “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал, анхаарах асуудал” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.