Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль

Бразил Улсын бүх нийтийн сонгууль 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдаж энэхүү сонгуулиар Ерөнхийлөгч, Үндэсний Конгресс, мужуудын захирагчид болон мужуудын хууль тогтоох байгууллагуудыг сонгосон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуулийн санал хураалтаар Ерөнхийлөгчийн болон мужуудын захирагч нар хангалттай хувийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явагдлаа.


Одоогийн Ерөнхийлөгч, Хөдөлмөрчдийн Намаас нэр дэвшигч Дилма Русеф энэ удаагийн сонгуулиар 2 дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөв. Бразилийн Үндсэн хуульд зааснаар тус улсын Ерөнхийлөгч нь 4 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд дахин нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг юм байна.

 

Эх сурвалж: https://wikipedia.org