НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2015  оны  11  сарын  26  өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

      НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН

      ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

     СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

     НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн “мөрийн” гэсний дараа “хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн эсэхэд” гэж, мөн хэсгийн “хөтөлбөрийг” гэсний өмнө “уг” гэж тус тус нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

 

“32.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.”

 

3 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийн “32.2, 32.3-т” гэснийг “32.1-32.3-т” гэж өөрчилсүгэй.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД